中华人民共和国驻蒙古大使柴文睿接见中蒙友好协会会长、“中蒙友好贡献奖”获得者G.BATSUKH

来源:中华人民共和国驻蒙古国大使馆网站:http://mn.china-embassy.org/mn/tpxw/t1752338.htm

作者:

2020-08-28

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй 2 сарын 18-ны өдөр Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсаас БНХАУ-д сууж асан элчин сайд Г.Батсүхтэй уулзаж, талууд шинэ төрлийн коронавирусийн халдвар болон хоёр орны найрамдалт харилцааны талаар санал солилцлоо. Г. Батсүх Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэгийг төлөөлөн Элчин сайд Цай Вэньруйд тус нийгэмлэгийн цуглуулсан хандивыг гардуулж өглөө. ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь уулзалтад оролцлоо.

Элчин сайд Цай Вэньруй Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг болон Г. Батсүх эрхмийн Хятад, Монголын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан олон жилийн хувь нэмрийг өндрөөр үнэлээд, Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг ард түмний найрамдлын байгууллага болохын хувьд хоёр орны ард түмний солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд асар их хувь нэмэр оруулж, эерэг үр дүнд хүрсэн. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ цаашид ч мөн тус нийгэмлэгийн найрсаг харилцааны олон олон ажлуудыг дэмжих болно гэлээ.

Элчин сайд Цай Вэньруй Хятадын талын халдварт өвчний эсрэг хэрэгжүүлж байгаа үр дүнтэй аргуудыг танилцуулж, Хятадын ард түмэн Ши Жиньпин даргаар цөм болгосон намын Төв хорооны удирдлагаар, эв санаа, эр зоригоо нэгтгэн, Хятад онцлогтой социалист нийгмийн тогтолцооны давуу талыг дэлгэрүүлж, энэхүү халдварт өвчнийг ялан дийлж чадна гэдгийг онцоллоо.

Г. Батсүх Элчин сайд Цай Вэньруйд ажлаа хүлээж авсанд нь баяр хүргээд, 2019 онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиолоо. Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг хоёр орны харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх ард түмний солилцооны олон үйл ажиллагааг зохион байгуулж, Хятадын талын дэмжлэгийг хүртсэн. Өдгөө Хятадын ард түмэн шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчинтэй идэвхтэй тэмцэж байна. Монголын ард түмэн болон Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг ямагт Хятадын ард түмэнтэй сэтгэл нэгтэй байж, бүх хүчээрээ дэмжин, халдварт өвчнийг хамтдаа даван туулахад бэлэн байна гэлээ.


责任编辑:保罗
相关人物
G.BATSUKH

G.BATSUKH从英译蒙翻译出版了《论中国...

了解更多